Тоглоомын хэд хэдэн төрөл байдаг: түгээмэл 2 төрөл
1. Texas Hold'Em (Texas Hold'em). Техас покерын дүрмүүд нь хамгийн хялбар бөгөөд энэ төрлийн фэнүүдийн тоо хамгийн том нь юм. Тоглогч бүрт хоёр карт өгнө. Таван картын хамгийн хүчтэй хослолыг цуглуулах хэрэгтэй.
2. Омаха (Омаха). Тоглоомын ерөнхий зарчим нь hold'em-тэй адил боловч бүх тоглогч 4 карт авна. тоглогч 4 картнаас ЗААВАЛ 2 картыг ашиглан газрын 3 карттай нийлж шилдэг 5 модоор тоглох ёстой. Гарын 1(3,4) карт газрын 4 карттай нийлж болохгүйг анхаарна уу!
Бооцооны хэмжээний ТӨРӨЛ
1. No Limit - тоглогчдын бооцоонд хязгаар байхгүй бөгөөд тоглогч хүссэн хэмжээгээр өсгөж болно.
2. Pot Limit - Тоглогчийн бооцооны нь нийт потны хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
The Blinds /Харанхуй бооцоо/
Бооцооны доод хэмжээнээс дээш хэмжээний бооцоо тавьбал Blind гэнэ. Hold'em-д Тоглолт бүр дээр тоглогчдын нэг нь Дилер болж сонгогдоно, түүнийг онцлохын тулд өмнө нь Dealer Button эсвэл Button бичигтэй зориулалтын тэмдэг тавина.Тоглоом эхлэхийн өмнө Button-тай тоглогчоос эхлэн нар зөв дараагийн 2 тоглогч бооцоогоо тавих ба эхний тоглогч Small blind буюу бооцооны доод хэмжээний талыг, 2 дахь тоглогч нь Big blind буюу бооцооны доод хэмжээтэй тэнцэх бооцоонуудыг заавал тавьж тоглолтонд орно. Тоглоомын бүтцээс хамааран тоглогч бүр ante буюу оролцох бооцоогоо Pot /бооцоонд тавьсан нийт цугларах мөнгө/-д тавина.
/ Бусад албадан бооцоо тавьдаг тоглоомууд ихэвчлэн, бүх тоглогчид жижиг бооцооноос илүү харанхуй бооцоог тавьж тоглодог / Одоо тоглогч бүр 2 гарын мод / Hole /-оо авна.
Тоглогчийн бооцооныхоо хэмжээг сонгох эрх
Hold’em-д бусад покертой адил fold /хаях буюу тоглолтоос гарах/, check /Энд буюу бооцоо тавихгүй байх/, bet /Бооцоо буюу бооцоо тавих/, call /Хариулах буюу хэрэв бооцоо тавьсан бол түүнийг дагаж ижил хэмжээний бооцоо тавих/, мөн raise /Дээшээ буюу өмнө тавьсан бооцоо дээр нэмж бооцоо тавих/ гэсэн /үг хэллэг/ үйл явцын дагуу тоглоно. Өмнөх тоглогч ямар бооцоо тавьсанаас шалтгаалж дараагийн тоглогч бооцоогоо тавина. Тоглогч бүр өөрт таарсан хөзөр нь сайн мод биш байх тохиолдолд fold гэж тоглолтоос гардаг. Хэрвээ хэн ч бооцоогоо хараахан тавиагүй байх үед check бооцоо тавихгүй байх / бооцооны хэмжээ буурах хэдий ч тоглолтоос бүр гарахгүй/ эсвэл bet буюу бооцоогоо тавина. Хэрэв ямар 1 тоглогч бооцоогоо тавьсан бол дараагийн тоглогч fold, call эсвэл raise гэж болно. Сall гэдэг нь өмнөх тоглогч нь бооцоо тавьсан бол тэр бооцооны хэмжээтэй ижил бооцоо тавина гэсэн үг. Харин raise нь өмнө тавьсан бооцоон дээр нэмж бооцоо тавих бол raise гэнэ.
Pre-Flop /Газрын хөзөр дэлгэхийн өмнөх бооцоо/
2 гарын модоо үзсэний дараагаар тоглогч мөрийгөө ихэсгэх, блайнд бооцоо тавих эсвэл өмнөх тоглогчийн тавьсан бооцооны хэмжээтэй ижил бооцоо тавих гэсэн бооцоо тавих сонголтуудаас сонгон бооцоогоо тавина. Блайнд бооцоо /Бооцооны доод хэмжээтэй тэнцэх бооцоо/ тавьсан байвал тухайн тоглогчийн зүүн гар талын тоглогчоос эхлэн бооцоогоо тавина. Тэрээр fold, call эсвэл raise хийж болно. Жишээ нь: Хэрвээ блайнд бооцоо нь 2$ байхад, дараагийн тоглогч call хийж 2$-г тавина, эсвэл raise хийж 4$-н бооцоо тавина. Бооцоо тавих явц нь нар зөв эргэнэ.
Note: Тоглоомийн хэлбэрээс хамаарч бооцооны бүтэц өөр байдаг. Өөрөөр хэлбэл хязгаартай Hold’em, хязгааргүй hold’em мөн Pot limit hold’em гэдгээс бооцооны хэмжээ хамаарна. Бооцоо нь тойргоо тойрч дуусах хүртэл үргэлжилнэ.
The Flop / Газрын хөзөр дэлгэсэний дараах буюу газрын 3 дахь хөзөр дэлгэх бооцоо /
Одоо 3 хөзрийг дээш харуулан дэлгэж ширээн дээр тавина. Энэ 3 хөзрийг flop гэж нэрлэнэ. Hold’em-д 3 хөзрийг нийт хөзөр гэдэг ба бүх тоглогчид эдгээр хөзрөө ашиглан өөрийн нийлбэрээ бүрдүүлэх эрхтэй. Button-тай тоглогчийн зүүн гар талаас эхний тоглочоос эхлэн бооцоогоо тавина. Бооцоо тавих үйл явцад pre-flop /газрын хөзөр дэлгэхийн өмнөх бооцоо/-оос илүү энгийн бөгөөд хэрвээ хэн ч бооцоогоо хараахан тавиагүй байх тохиолдолд тоглогч 1 удаа бооцоо тавихгүй байх /check/ эрхтэй бөгөөд дараагийн тоглогч бооцоогоо тавина.
The Turn /Газрын 4 дахь хөзөр дэлгэх бооцоо/
Flop-тойрог дууссаны дараа 4 дахь хөзрийг дахин дээш нь харуулан ширээн дээр тавина. Hold’em-д turn-г нийт модны 4 дахь хөзөр гэж нэрлэдэг. /Ихэвчлэн 4 дэхь гудамж буюу Fourth street гэж нэрлэдэг/. Button-тай тоглогчоос нар зөв зүүн гар талын тоглогч бооцоогоо тавина.
The River /Сүүлчийн бооцоо/
Turn тойрог дууссаны дараа river /сүүлчийн мод буюу ихэвчлэн 5 дахь үе ба fifth street гэж нэрлэдэг/ хөзрийг дээш нь харуулан ширээн дээр тавина. Hold’em тоглоомд нийт хөзрийн сүүлийн хөзөр нь 5 дахь хөзөр буюу river юм. Мөн адил Button-тай хүний зүүн гар талын тоглогч эхлэж бооцоогоо тавих ба flop, turn-н бооцооны дүрэмтэй ижил байдаг.
The Showdown/Хөзөр дэлгэх/
Энэ нь бооцооны сүүлийн тойрог бөгөөд хэрвээ 1-ээс илүү тоглогч нь энэ тойрогт үлдсэн бол сүүлийн тоглогч эхлээд хөзрөө үзсэний дараа бооцоогоо тавих /bet/, эсвэл бооцоогоо өсгөнө /raise/. Хэрвээ сүүлийн тойрогт бооцоо тавихгүй бол button-тай тоглогчийн зүүн гар талын тоглогч эхлээд хөзрөө үзнэ. Хамгийн өндөр оноотой покерийн нийлбэрийг бүрдүүлсэн тоглогч хожино. Hold’em-н дүрэм бүх suit-тай тэнцүү. Button тэмдэг нь нар зөв дараа дараагийн тоглогч руу шилждэг бөгөөд тоглогч бүр шинэ гараанаас blind эсвэл ante /бооцоо/-гоо тавьж эхлэнэ