Хувийн мэдээлэл үүсгэх шалтгаан:
XXLPoker -с санал болгож буй Аппликэйшн-г ашиглахын тулд та Хэрэглэгчийн нэр, Нууц үг, хүчинтэй Имэйл хаяг, Утасны дугаар зэрэг мэдээллийг бидэнд Үнэн зөвөөр оруулж өгөх хэрэгтэй болно.
- Таны XXLPoker -т бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл ( утас, имэйл хаяг )-н дагуу Таны мартсан болон алдагдсан Хэрэглэгчийн нэр, Нууц үг зэргийг сэргээх явцад таны оруулсан хаягын дагуу автоматаар илгээгдэх бөгөөд Хувийн мэдээллээ оруулснаар Хэрэглэгч нь Мэдээллийг харилцан хүлээн авах нөхцөлийг зөвшөөрч байгаа болно.
- XXLPoker-н Хэрэглэгчийн нэр, нууц үгийг агуулсан Нэвтрэх мэдээлэл нь зөвхөн хэрэглэгчид өөрт нь мэдэгдэхээр хамгаалагдсан байдаг. Тиймээс тухайн Хэрэглэгч өөрийн Нэвтрэх мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.
- Noyon.club нь тухайн Хэрэглэгчээс шалтгаалан алдагдсан мэдээллийг ашиглан, өөр хэн нэгний үйлдсэн аливаа үр дагаварыг хариуцахгүй болно. Хэрэв таны нэвтрэх мэдээлэл алдагдсан болон аюулгүй байдлын зөрчлийг мэдэж байгаа эсвэл үндэслэлтэй гэж үзэж байгаа бол XXLPoker-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
- XXLPoker нь Хэрэглэгчдийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байх бодлоготой боловч манай Платформ дээр зохион байгуулагдсан Тэмцээний дүнг зарлахдаа таны Тоглогчийн нэр, болон Фэйсбүүк хаяг зэргийг тоглогчийн зөвшөөрлөөр бусдад зарлан сурталчилах зорилгоор ашиглаж болно. Ийм тохиолдолд вэбсайтаар дамжуулан Тэмцээнд оролцох нөхцөл ба Болзол дээр тодорхой дурдах болно.
( +18 ) Насанд Хүрээгүй Тохиолдолд
Манай үйлчилгээ нь 18-аас дээш насныханд зориулагдсан бөгөөд 18-с дээш настайг нотлох хувийн мэдээллийг шалгах, илрүүлэх нь бидний бодлого юм. Хэрэв бид насанд хүрээгүй хүн Бүртгэл үүсгэхийг оролдсон болон Нэвтэрсэн болохыг мэдвэл бид тухайн хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авахгүй бөгөөд Бүртгэлийн мэдээллийг аюулгүй байдлаар устгах болно.
Cookies юу вэ?
Манай програм хангамжийн багц нь Луйврийн зориулалттай (CHEATING), автоматжуулсан (BOT) төрлийн хууль бус програмын хэрэглээг илрүүлж таслан зогсоох зориулалт бүхий хамгаалалтын системийг агуулсан бөгөөд ийм програм хангамжийг ашиглах нь манай Үйлчилгээний Нөхцлийг зөрчдөг бөгөөд үүнийг бид бусад тоглогчдод хор хөнөөлтэй гэж үздэг.Хэрэглэгч нь манай Аппликэйшн-г суулгаж, Үйлчилгээг ашигласнаар энэ хэсэгт заасан чиг үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа болно. Манай програм хангамж нь хууль бус автоматжуулсан програмын ашиглалтыг илрүүлж, бүх хэрэглэгчдэд "тэгш өрсөлдөөний" орчныг бүрдүүлэхийн тулд дараахь хандалтыг гүйцэтгэж болно.
- Аппликэйшн-г ашиглаж байх үед идэвхтэй програм хангамжийн жагсаалтыг сканнердах; Аппликэйшн-г ашиглаж байх үед идэвхтэй үйл явцын жагсаалтыг сканнердах;
Манай Аппликэйшн-г "хакердаагүй" хувилбаруудыг ашиглаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд таны үйлчилгээ болон сайттай холбоотой програмын хавтас дахь файлуудыг сканнердах бөгөөд хэрэв дээрх үйлдлүүд сэжигтэй програм эсвэл үйл явцыг илрүүлэхийн бол тухайн програмийн боловсруулалттай холбоотой файлуудыг скан хийж, эмхэтгэж болно. Манай програм нь таны хатуу диск, тоног төхөөрөмж, том хэмжээтэй файлууд дээр хайлтын процесс хийгдэхгүй болно.